Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өмнөговийн залуус малд цацруулагч зүүх аян эхлүүлжээ

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалт Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөхбүрд гэх газарт зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Өмнөговь аймгийн 15 сум, 59 багаас нийт 130 гаруй залуучууд оролцож байгаа аж.

Чуулга уулзалтад оролцогч залуус болон Өмнөговь аймгийн Ардчилсан залуучууд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аян зохион байгуулж буй юм байна.

Малд цацруулагч бэлэглэх аяныг долоо хоног үргэлжлэх бөгөөд засмал зам дагуу нутаглаж дассан мал сүргээ хамгаалах, автомашинтай ард иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг залуучууд онцолжээ.

Сануулахад,  энэ сарын 07-нд “Гурван бүдүүн” хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт машинтай зорчиж яваад зам дээрх тэмээтэй мөргөлдөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*