Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд нүхэн жорлонд унаж осолдсоор байна

Сүүлийн үед эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас болж бага насны буюу аюул эрслийг мэдэхгүй 1-2 насны хүүхдүүд гэр хорооллын нүхэн жорлонд унаж харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол гарах болов. Харин өчигдөр эмээгээ малаа хариулахаар явсан хойгуур нь нэг настай хүүхэд нүхэн жорлонд унасан хэрэг гарсан бөгөөд азаар хүүхэд амьд байгаа юм байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхэд жорлонд унасан байна” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 18-ны өдрийн 15:47-д иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Мэдээллийн дагуу шалгахад: тус дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй нэг нас зургаан сартай “М” нь эмээгээ тугалдаа явсан хойгуур жорлонд унасан байжээ. Харин цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай очиж тухайн унасан хүүхдийг гарган авч улмаар эмнэлгийн байгууллагад яаралтай хүргүүлсэн байна. Одоогоор тус хэргийг дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд нүхэн жорлонд унасан хүүхэд Цэргийн төв эмнэлэг болох Госпиталд хэвтэн эмчилүүлж байгаа аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*