Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

П.Мөнхбат арсланг Тавын даваанд ангийн анд нь амлаж авчээ

Дорнод нутгаас улсын цолны тааварт олон жил яригдаж буй шийртэй сайн бөхчүүдийн нэг бол Аймгийн арслан П.Мөнхбат. Тэрбээр энэ жилийн улсын их баяр наадамд улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ш.Жаргалсайхан нарыг илүүрхэж тавын даваанд босох эрхтэй болсон ч Улсын аварга Сүхбаатарын Мөнхбатаар амлуулж, өвдөг шороодсон. Түүнийг начны даваанд амлаж, давсан бөх нь спортын ертөнцөд мөр зэргэцэн хөл тавьж, оюутны ширээнд тохой залгаж суусан нэг ангийн нөхөр нь гэнэ.

“Шонхор” биеийн тамирын дээд сургуульд 2004 онд элссэн тэдний ангид баруун болон зүүн аймгийн төлөөлөл хоёр Мөнхбат байжээ. Олон жилийн хойно ангийн нөхөд улсын цолны төлөө хариуцлагатай даваанд хүч үзэхээр болсон нь энэ.

Тавын давааны ам сонссон бөх сонирхогчид “Аварга найзыгаа дэмжих нь, улсын цолны босго алхуулах нь” гэх мэтээр өөр хоорондоо ярилцаж байв. Гэсэн ч хоёр найз наадмын дэвжээнд яс үзсэн. Арслан Мөнхбат дүүрэн нулимстай наадмын дэвжээг орхиж. Харгүй сайхан барилдсан найзууд тэврэлдээд салахад халаглах хүмүүс олон байсан даа. Шударга барилдаан гэдэг ийм л байдаг. Наадмын дэвжээ ийм л хатуу.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Сүхээ гуай өгүүлрүүн:

    Төрсөн, өссөн 2 нутгийн маань 2 Мөнхбат хэн хэн нь жудагтай улс даа.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*