Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Иргэн Б: ХДХВ/ДОХ/-ийн халдвар авсан Чикагод амьдардаг монгол бүсгүйчүүдэд туслах хэрэгтэй байна

Чикаго хотод амьдардаг монголчуудын дунд ХДХВ/ДОХ/-ийн халдвар газар авч, эрүүл мэндээрээ хохирсон талаар ноцтой мэдээлэл цахим хуудаснаа гарсан. Энэ хэр бодит мэдээлэл, чухам юу болж байгаа талаар Чикаго хотод амьдаргадг иргэн Б-тэй холбогдон мэдээлэл авлаа.

-Сүүлийн үед Чикагод амьдарч буй монголчуудын дунд ХДХВ/ДОХ/-ийн халдвар газар авлаа гэх мэдээлэл гарах боллоо. Та тус хотод амьдарч байгаа хүний хувьд ямар мэдээлэлтэй байна вэ. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ бодитой мэдээлэл. Эх орондоо очсон нэг эмэгтэй шинжилгээ өгөөд халдвар авсан гэдгээ мэдсэн юм билээ. Тэгээд бэлгийн харьцаатай байдаг Солонгос хүндээ хэлтэл бөөн асуудал болсон юм билээ. Нэг бус монгол эмэгтэй хохирогч болсон гэсэн мэдээлэл байна. Юутай ч Монголд очоод шинжилгээ өгсөн эмэгтэйн талаар ХӨСҮТ мэдэж байгаа байх.

-Солонгосын иргэн халдвартай гэдгээ мэдсээр байж монгол бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн юм болов уу?

-Тэрийг тодорхой мэдэхгүй байна. Тэр эр ундаанд нь бодис хийж мансууруулаад дараа нь караокэ баарныхаа дээр байдаг өрөөнд оруулж ашигладаг тухай олон жил ярьсан. Би өмнө нь 2017 онд дэлгэсэн.

-Нийгмийн сүлжээгээр хүмүүс мэдээлэл авдаг баймаар. Ялангуяа Чикагод байгаа монгол бүсгүйчүүд. Яагаад заавал тэр сэжиг бүхий хүнтэй ойр дотно харилцаатай болчихдог байна аа?

– ХДХВ/ДОХ/-ийн халдвар бол аюул шүү. Аюулын харанга дэлдлээ гэсэн үг.

Золиос болсон хавьтагч эмэгтэйчүүд болон тэдний хавьтагч хүмүүсийг шүүх судалж байгаа юм билээ.

image

Монгол бүсгүйчүүдэд халдвар тараасан БНСУ-ын иргэн түүний цэнгээний газар

-Тийм олон бүсгүйчүүд, хавьтагч байгаа хэрэг үү?

-Чикагод хүн бүр ярьж байна. Миний хувьд эрсдэл үүрээд л үнэнийг дэлгэлээ.

Золиос болсон монгол эмэгтэйчүүдэд туслахгуй бол өвчин тараасан тэр Солонгос эр хэргээ нуун дарагдуулах биз. Энэ бол зүгээр тохиолдлын нэг хавьталт биш,маш том сүлжээний хэрэг. Монгол эмэгтэйчүүдийг зардаг, биеийг нь үнэлүүлдэг.

Бичиг баримттай болгож өгнө гээд удаа дараа ашигладаг тохиолдол олон байна.

-Хүний газар нэрээ хичээж явах нь хүн бүрийн үүрэг гэдгийг ухамсарламаар юм аа. Бас ноцтой хэрэг гарсан гэсэн үү. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-Хүнд ч хэлэхээс ичмээр санаа зовмоор хэрэг хэд хэд гарсан. Хамгийн сүүлд гэхэд нэгнийгээ шатааж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Мөн эрэгтэй хүн нэгнийгээ хүчиндсэн хэрэг гарсныг дотроо нуун дарагдуулсан. Ийм ноцтой хэрэг гарсаар байгаад санаа зовж, дахин бүү гараасай гэхдээ үнэнийг бичлээ. Бусад хүнд мэдээлэл, сэрэмжлүүлэг болгох үүднээс таны хүсэлтийг хүлээн авлаа.

-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Холбогдох байгууллага, хүмүүс энэ мэдээллийг хараад тодорхой арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Танд баярлалаа.

Medee.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*