Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аав минь мэнд байсан бол дээлийг минь тэврэн, баярлаад л гүйх байсан биз ээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын харцага Д.Анар өөрийн цахим хуудасдаа аав, ээжийнхээ тухай товчхон бичжээ. Үүнийг уншигч танаа хүргэе.

“Намайг улсын начин болоход ээжийн сэтгэл их хөдөлснөөс болж даралт нь ихсэн, манай хамаатнуудыг их сандаргасан гэнэ лээ. Харин харцага болоход ер тэгж сандраагүй, тайван байсан гэсэн. Би эхээс наймуулаа, дөрвөн ах, гурван эгчтэй. Айлын бага болоод ч тэр үү, нэлээд эрх, дураараа өссөн. Аав минь намайг ой гарантай байхад бурхан болсон. Улсын харцага болоод аавыгаа их үгүйллээ. Амьд сэрүүн байсан бол хүүгээрээ их бахархах байсан болов уу. Дээлийг минь тэврэн, баярлаад л гүйх байсан биз ээ” гэсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    Эр хүн шиг бай.Уужуу тайван хүний үг сонсож яв.Хүнээрээл бай…

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*