Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тоёота компани 7 жилийн дараа шинэ загварын Corolla автомашинаа зах зээлд гаргажээ

Японы Тоёота Мотор компанийн алдарт бүтээгдэхүүн болох Corolla-гийн шинэ загвар өчигдрөөс эхлэн худалдаанд гарсан байна.

Өмнөх загвар нь долоон жилийн өмнө зах зээлд нийлүүлэгдэж байжээ.

Хүндийн төв доор, спорт хэлбэртэй шинэ Corolla-гийн хянах самбарт хурууны даралт мэдрэгч дэлгэцийг байрлуулсан нь гар утастай холбогдож, мессэж бичих, хөгжим тоглуулах, мэп ашиглах зэрэг боломжуудыг олгодог байна.

Мөн шөнийн цагаар явган болон дугуйтай зорчигчийг мэдрэх аюулгүй байдлын системээр тоноглогджээ.

Анх 1966 онд зах зээлд танилцуулагдаж байсан Corolla өнгөрсөн хугацаанд 47.5 сая хувь борлуулагдсан гэдэг.

Энэ удаагийн шинэ Corolla нь уг автомашины 12 дахь загвар юм.

Шинэ Corolla нь 1.8 ба 1.2 литрийн хөдөлгүүртэй хоёр бензин хувилбар, 1.8 литрийн хөдөлгүүртэй нэг гибрид хувилбартай зах зээлд гарч байна. Үнийн хувьд татваргүй дүнгээр 1.936 сая иенээс ($17,900) 2.948 сая иений ($27,260) хооронд байх ажээ.

Эх сурвалж: Kyodo News

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*