Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дашбалбарын малчны хотонд баавгайн бамбарууш орж иржээ

Дашбалбар сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 км зайтай Жараахай хэмээх газарт намаржиж буй малчны хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш иржээ.

Тус сумын нутагт ой мод багатай бөгөөд хөвчийн зэрлэг араатан амьтны үр төл нялх бамбарууш ОХУ-ын нутгаас ирсэн байх хэмээн нутгийн иргэд ярьж байна.

Бамбаруушны бие жижиг, нялх төл байх агаад малчин айлын тахианы байранд хашаад буй аж. Тэд  бамбаруушийг сүү, махаар хооллож байгаа гэнэ. Энэ талаар тус сумын удирдлага Дорнод аймгийнхаа Байгаль орчны газар, Онцгой байдлын газар мэдэгдсэн бөгөөд бамбаруушийг хэрхэх талаар тодорхой чиглэл өгөөгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг сануулжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*