Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Номын сан, номын нээлт, уран уншлагын тэмцээн боллоо

Баян-Уул сумын уугуул сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Цэндийн Бадамдорж агсны охин Б.Энхцэцэг, Б.Одцэцэг нар санаачлан найз нөхдийн хамтаар орчин цагийн шийдэл бүхий шинэ номын санг тохижуулан тус сумын Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү номын санг нийт 90 сая төгрөгийн өртгөөр байгуулсан бөгөөд уншлагын заал, номын фондын өрөө гэсэн хоёр танхимтайгаар иж бүрэн тохижуулжээ.
Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын сан нь 2007 онд Ц.Бадамдорж гуайн нэрэмжит болсон бөгөөд ийнхүү шинэчлэгдэн уншигч хүүхдүүдээ угтахад бэлэн боллоо.
Мөн энэ өдөр Ц.Бадамдорж агсны “Улзамни” номын нээлт (буриад, халх хэлээр бичигдсэн), “Улзамни-2019” уран уншлагын анхдугаар наадам зохион байгуулагдлаа.
Уран уншлагын наадамд Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо сумдын ЕБС-ийн 1-9 дүгээр ангийн 36 сурагчид 2 насны ангиллаар оролцож буриад хэлээр шүлэг уншив.
Дээрх үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын Орлогч Ч.Ганбат, Монголын Зохиолчдын Эвлэлийн Гүйцэтгэх захирал М.Саруулдалай болон сумын удирдлагууд, Ц.Бадамдорж агсны төрөл төрөгсөд, иргэд олон нийт, сурагчид оролцсон бөгөөд Б.Энхцэцэгт Дорнод аймгийн Засаг даргын жуух бичиг, “Утга зохиолын төлөө” медаль гардууллаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

(эх сурвалж:БСУГазар)

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*