Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Булган суманд малын дуут хавдар гарч, хязгаарлалт тогтоов

Энэ сарын 6-ны өдөр Булган сумын II багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн 1 тугалд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, хорогдсон тул сорьц авч, Аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут  хавдар” болох  нь  тогтоогджээ. Тус сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/81 дугаар захирамжаар  хязгаарлалтын  дэглэм  тогтоосон бөгөөд голомтод байгаа  2 өрхийн 92  тугалыг вакцинжуулж  ариутгал халдваргүйтгэл хийгээд байгаа ажээ.

Дуут хавдар нь үхэрт тусах нэг зүйл халдварт өвчин бөгөөд өвчилсөн үхрийн бие халуурч, зузаан булчин маханд нь хавдар гүйх, хавдартай газарт нь хий хуралдаж тэмтрэхэд шуугиж нужигнасан дуу гардаг байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ-өөс Дорнод аймгийн

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*