Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Боксчин хүүхдүүд 7 медальтай тэмцээнээ өндөрлөлөө

Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын боксын шигшээ тэмцээн болж, 24 багийн 148 тамирчид, эмэгтэй 10, эрэгтэй 8 жинд өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд манай аймгаас БТСГ-ын дэргэдэх “Талын бүргэд” клубын AIBA 1 одтой С/М Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай багийн эрэгтэй 9, эмэгтэй 4 тамирчин оролцож, 1 алт, 5 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангаж багийн дүнгээр 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Алтан медаль:

  • Эр 52 кг Хан – Уул цогцолбор сургуулийн сурагч Т.Наранбаатар,

Мөнгөн медаль:

  • Эр 46 кг Хан – Уул цогцолбор сургуулийн сурагч Т.Мөнх-Амьдрал,
  • Эр 54 кг 1-р сургуулийн сурагч О.Чингүүн,
  • Эр 60 кг 1-р сургуулийн сурагч Т. Ган-Очир,
  • Эм 50 кг Хан – Уул цогцолбор сургуулийн сурагч О.Отгонтуул,
  • Эм 57кг 1-р сургуулийн сурагч Э.Анужин,

Хүрэл медаль:

  • Эр 48 кг 1-р сургуулийн сурагч Б.Хэрлэн
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*