Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймагт ургац хураалт эхэллээ

Аймгийн хэмжээнд энэ жил үр тарианы 20 аж ахуйн нэгж, хүнсний ногооны 900 гаруй өрхийн тариаланч, сумдын агропаркууд нийт 33,5 мянган га-д тариалалт хийж, 20,6 мянган тонн үр тариа, үүнээс 17,8 тонн буудай, 3000 тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан баланс гарчээ.

Өчигдөр буюу 9-р сарын 15-наас Дорнодын газар тариалангийн бүс нутгуудаар комбайны мотор хүнгэнэж, ургац хураалтын ажил эхлээд байна. Харин Баян-Уул, Баяндун, Халхгол сумын зарим аж ахуйн нэгжүүд цаг агаарын нөхцөл байдлын улмаас ургацын болц хоцорсон тул ургац хураалтаа эхлээгүй байгаа аж.  Ургацын урьдчилсан балансаар 17,8 мянган тонн улаан буудай үтрэм дээр буухаар байгаа бөгөөд үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 2,1 мянган тонн буудайн үрийг нөөцөлж авах аж.

Дорнод аймаг дотоодынхоо гурилын хэрэгцээг хангахад 12 мянган тонн орчим улаан буудай шаардлагатай байдаг бол тариаланчид урьдчилсан балансаар 12,4 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*