Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

АНУ-ын хамгийн хачирхалтай хуулиуд

Дэлхийн улс орон бүрийн хууль журам өөр өөр, нэг газарт хатуу хориглож байгаа үйлдэл, өөр газарт зөвшөөрөгдөх нь ч бий.
Гэхдээ тухайн орных нь иргэдэд ч хачирхалттай санагддаг инээдэмтэй, жигтэй гэмээр хуулиуд ч бий. BusinessInsider АНУ-ын хамгийн хачирхалтай хоригуудыг жагсаасныг орчуулан хүргэж байна. 

 21 цагаас хойш дуут дохио дугаргаж болохгүй 

Арканзас мужийн Литл-Рок хотын хуулийн дагуу 21.00 цагаас хойш зуушийн газар болон хүйтэн ундаа, сэндвич зардаг кафен ойролцоо автомашины дуут дохио ашиглахыг хориглодог.

Делавэр мужид сүмд шивнэлдэхийг хориглоно 

Делавэр мужийн Рионбот-Бич хотын хуулиар сүмд мөргөл үйлдэж байгаа хүмүүст саад болно гэсэн үүднээс шивнэлдэхийг хориглодог байна. Энэ хуулийг мэдээгүй нэгэн сүмд шивнэн яривал сүмийн мөргөлчид цагдаа дууддаг аж.

Флорида: Олон нийтийн газарт нүүрээ халхалсан баг өмсөхийг хориглоно 

Флорида мужийн хууль тогтоомжийн дагуу 16-аас дээш насны иргэд нүүрээ бүтэн болон нүүрнийхээ хэсгийг хаасан баг бусад төрлийн зүйлээр нүүрээ халхлах эрхгүй. Энэ хориг автозам, цэцэрлэгт хүрээлэн, талбай, гудамж гээд олон нийтийн бүхий л газарт үйлчилдэг гэнэ.

Шарсан дэгдээхийг зөвхөн гараар иднэ

Жоржия мужийн энэ хууль 1961 онд батлагджээ. Хуулийн дагуу шарсан дэгдээхийг ямар ч хэрэгсэлгүйгээр гагцхүү гараар идэхийг зөвшөөрдөг аж.  2009 онд зоогийн газрын нэгэн үйлчлүүлэгч хутга, сэрээгээр дэгдээхий идэхийг оролдсоныхоо төлөө баривчлагдаж байжээ.

Мэриленд мужид хараал хэлж болохгүй 

Хүмүүсийн өдөр тутмын үг хэллэгт хараалын үгс багтах нь олонтаа. Харин Мэриленд мужид олон нийтийн газарт хараалын үгс хэлэхийг хориглодог гэнэ.  Үүнийг зөрчвөл 100 долларын торгууль төлөхөөс аргагүй болно.

Монтанад гэртээ харх тэжээх хориотой 

Монтана мужид хархыг махчин шувуу зэргийг тэжээх зорилгоор биш л бол энэ мэрэгчийг  тэжээх, худалдах, гэртээ байлгахыг хориглоно.

БЗХӨ илэрсэн хүнтэй гэрлэж болохгүй 

Небраска мужид БЗХӨ илэрсэн хүнтэй гэрлэхийг хорилодог. Энэ хууль хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах ч гэлээ амьдрал дээр хэрэгжихэд тун хүндрэлтэй гэнэ. Учир нь гэрлэлтээ бүртгүүлэх өргөдөл гаргах үед иргэдээс эмнэлгийн магадлагаа, шинжилгээний бичиг аль алиныг нь шаарддаггүй аж.

Хойд Каролинад бинго танхимд архи зарахыг хорилодог 

Бинго тоглох танхимууд согтууруулах ундааг хууль бусаар дэлгэрүүлдэг газар гэж үздэг тул энэ мужид бингоны танхимд согтууруулах ундаа худалдаалахыг хориглодог байна.

Нууц үгээ нууцал 

Хүмүүс Netflix, Hulu зэрэг бусад стриминг үйлчилгээний нууц үгээ найзууд, гэр бүлийнхэндээ хэлдэг энгийн л хэрэг бол Теннесси мужид энэ нь хууль бус үйлдэл. Ийм хууль гаргах болсон шалтгаан нь дуу хөгжим, кино бүтээлийг хууль бусаар татаж авах үйлдлийг багасгах зорилготой холбоотой гэнэ.

Бяслаг амттай л байх ёстой 

Висконсин мужийн хуулийн дагуу бяслан болон тос тааламжтай амттай байх ёстой бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд таагүй үнэр, үзэмжгүй байх ёстой гэнэ.
Г.Бямбасүрэн

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*