Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Хүнс, ХАА-н үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн худалдаа 2 өдрийн турш үргэлжилнэ

Монгол улсад Газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой, “Нэг суурин, Нэг бахархал” аян, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон агентлаг хэлтсийн удирдлагууд, иргэд оролцож үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааны гол онцлог нь Атрын 60 жилийн ой буюу Монгол улсад Газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Дорнод аймгийн 12 сумын төлөөлөл болон Хэнтий, Сүхбаатар аймгийн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Иргэн та энэхүү үзэсгэлэн худалдаанд очсоноор эрүүл хөрсөнд ургасан шинэ хүнсний ногоог худалдан тариаланчдын гар дээрээс хямд үнээр авах боломжтой бөгөөд үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, хүндэт тэмдгээр Хэрлэн сумын Ц.Пүрэвсүрэн, С.Галсан, Н.Март, Хөлөнбуйр сумын А.Ариунаа нар шагнагдсан бол “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” цол хүндэт тэмдгээр Хэрлэн сумын Ж.Рэнцэнзаяа шагнагдлаа.
www.dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*