Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өвсний үндэс ба эрүүгийн хариуцлага

Дорнодчууд маань сүүлийн жилүүдэд үндэс гэгчийг түүж хятадуудад зарах нь элбэг болжээ. Уг үндэс нь газрын чийгийн тэнцвэрийг хангаж байдаг байгаль экологийн чухал үүрэгтэйгээс гадна эмийн ургамал юм. Хятадууд уг ургамалыг хүн орхоодойн оронд хэрэглэдэг гэх нь бий.
Бид уул уурхайг газар сэндийлж байгаль сүйтгэлээ хэмээн ад шоо үзэж нутаг ус, улс гүрнээрээ тэмцэж, эсэргүүцэж гадаадынханыг хөөж хааж байгаа.
Гэтэл монголчууд бид өөрсдөө өөрсдийн гараар хүрз, царилаар аажууханаар эх газрын шимийг тогтоогч гол судсуудаа тасчин хаяж цөлжилт, хуурайшилтыг бий болгож байгаатай яагаад тэмцэхгүй, хянахгүй байна вэ.
Цөлжилтийн улмаас бидний онгон дагшин нутаг ус маань хувхайрч, уламжлалт мал аж ахуй доройтон улмаар хүнсний хомсдол гэх мэт сөрөг үр дагавар үүсч хөдөө нутгаас иргэд дайжин эзэнгүй нутгууд ихэсч үндэсний аюулгүй байдал аюул учрахгүй гэж үү.
Одоо буу барьж алж хяддаг арга барилаас томоохон улсууд зайлсхийж аажуухан зөөлөн аргаар хүссэн зүйлээ авч, хүссэн зорилгоо хангах Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх нь түгээмэл болсон. Хятад улс энэ аргыг хамгийн чадамгай хэрэгжүүлэгч улсын нэг юм. Зээл өгч өрөнд оруулах, ихээр өндөр үнээр худалдан авч тухайн зүйлийн эд бараа, эрдэс баялаг, ургамал амьтныг устгаж дуусгах зэргээр тухайн улсынхан гараар өөрийг нь боомилсоор ирсэн. Тун ойрхоны жишээ монгол тарвага байх юм.
Үндэс нь байгалийн ховор ургамалын ангилалд хамаарах бөгөөд Байгаль орчны сайдын тушаалаар түүхийг хориглосон байдаг.
Холбогдох хуулиудаар хууль бусаар түүж олборлосон бол хохирол тооцох аргачлалаар нэг килограммын үнэлгээг тогтоож тухайн гарсан хохиролыг 4 нугалж төлүүлэх бөгөөд Эрүүгийн хуулийн 24.8-р зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 5400-27000нэгж буюу 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хүнд хариуцлага ногдуулахаар байгааг иргэддээ анхааруулж байна.
Өнөө маргаашийн хэдэн төгрөгөөс болж хэдэн саяаар торгуулж, олон жилээр хоригдох эрсдэлд бүү ороорой гэж сэрэмжлүүлж байна.

ХУУЛЬЧ Ч.ЭРДЭНЭБАТ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ХУРГАН ДАРГА НАР НЬ ХЯТАДУУДАД ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ӨГЧ, ХИЛ, ГААЛИЙНХАН ХУЖАА НАРТ ХУДАЛДАГДАН ҮЙЛЧИЛЖ БАЙХАД АРД ИРГЭД ЯАХ ЮМ БЭЭ, ХУЖАА НАР МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙГ СҮЙТГЭХ НАРИЙН ЗОРИЛГООР ЗОРИУД ИНГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ, АРД ИРГЭДИЙГ ДАРАМТЛАХАА БОЛИО, БУРУУГ ИРГЭД РҮҮ ЧИХЭЭД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ АЖЛЫН БАЙР АЛГА БАЙНА, ХҮҮХДҮҮД ӨЛСӨЖ БАЙНА, ДАРГА НАР ХУЖАА НАРЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ БОЛИО, ЭХЛЭЭД ХУЖАА НАРЫГ ХУДАЛДАЖ АВАХЫГ НЬ БОЛИУЛЧИХ ЗА ДУРАКУУДАА

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*