Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ням гарагаас орон сууцны халаалтыг өгч эхэлнэ

Дорнод НАА ОӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Орон сууцны халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ.

9-р сарын 15 нь амралтын өдөр таарч байгаа. Халаалт тавих үеэр ус алдах асуудал гарч болзошгүй байдаг тул орон сууц эзэмшигч айл өрхүүд, СӨХ болон орон сууцны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийг тухайн өдөр гэртээ эзэнтэй байхыг анхааруулж байна. Ялангуяа орон сууцны дээд давхрын айлуудаас хий авах шаардлага гарах тул насанд хүрсэн хүмүүсийг гэртээ байх шаардлагатайг санууллаа.

Халаалттай холбоотой ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд Дорнод НАА-ийн диспетчерийн 70584659, 95954659 дугаарт санал хүсэлтээ өгөх боломжтой юм.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Манай аймгийн ус дэндүү бохир байнааа яагаад йим бохир байгаа юм вэ усны чанар, химийн үнэлгээ хийдэг газар байдаг бол үнэлэлт дүгнэлт өгөөчээ. Сард 2-3 удаа хэрэглээний ус нь зэвтэй. бөөн хар шороо гарах юм. энэ нь бүх айл албан газрын ус ийм байгаа байх гэж бодож байна цэвэрлэгээ хийхээр ингэж бохир ус гардаг бол оршин суугчдад анхааруулж зарлаж байвал иргэд усаа 2-3 хоногоор нөөцлөж авах хэрэгтэй биздээ тиймээс ийм бохир ус ууж байгаа хүмүүс ходоод гэдэсний эмгэг ихтэй байх зүйн хэрэг гэж бодож байна.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*