Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ж.Батзандан, Л.Болд нарын намыг албан ёсоор бүртгэлээ

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачлан  өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн  эвсэл/ намын хүсэлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хэлэлцэж бүртгэж авлаа. Тус нам Монголын улс төрийн 34 дэх намаар ийн бүртгэгдэж байна.

Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.

Ингэснээр дээрх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл “ нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгасан байна.

Г.Хан

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*