Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Мөнгөн усны орц найрлагатай тос хэрэглээний улмаас сэхээнд оржээ

АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотын оршин суугч, 47 настай таван хүүхдийн ээж долдугаар сард хөл, гар нь мэдээгүй болсноор түргэн тусламжийн тасагт хүргэгдэн иржээ.Эмч нар үзлэг хийхэд зүрхний шигдээс, харвалт өгөөгүй харин мөнгөн усны орц найрлага бүхий үрчлээний эсрэг тос хэрэглэснээс  бие эрхтэнд нь мөнгөн усны хор тархсан байжээ.

Тэрээр Мексикээс АНУ-д импортоор орж ирдэг Pond’s гэх нэртэй үрчлээний эсрэг тосыг хэрэглэсэн байв Тус хотын Эрүүл мэндийн хэлтсийн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан Оливиа Касирэгийн хэлж буйгаар эмэгтэйн хэрэглэж байсан тос мөнгөн усны хамгийн хортой нэгдэл болох methylmercury-ийн найрлагатай байжээ. Энэ хэрэг гарсны улмаас насанд хүрэгчид болон хүүхдүүдийг Мексикээс импортоор орж ирсэн ижил төрлийн тосыг харэглэхгүй байхыг анхааруулж байна.

Methylmercury нэгдлээр   хуягт загас болон бусад төрлийн  загас хордсон байдаг бөгөөд түүнийг хүн идсэнээр  хордох тохиолдол их байдаг байна. ДЭМБ-аас мэдээлснээр мөнгөн ус арьсанд хүрвэл төв болон захын мэдрэлийн систем гэмтэж, чичрэх, санах ой болон танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах шинж тэмдгүүд илэрдэг аж

Хүний цусан дахь мөнгөн усны дундаж хэмжээ хоолны хэрэглээнээс шалтгаалж нэг литр тутамд таван милограмм байдаг бол энэ эмэгтэйн нэг литр цуснаас 2630 милограмм мөнгөн ус илэрчээ

Хэрвээ цусанд мөнгөн усны хэмжээ өндөр байвал тархины үйл ажиллагаанд нөлөөлж, эмнэлэгт хандсан ч эмчилгээ хийлгэх боломжгүй болдог гэж олон нийтийн эрүүл мэндийн ажилтан хэлжээ.

2017 оны ДЭМБ болон Америкийн Пан эрүүл мэндийн байгууллагын хамтарсан судалгааны тайланд мөнгөн ус нь арьсны меланин будагч бодисыг цайруулснаар батганы сорив бүдгэрэх, арьсны ерөнхий өнгийг цайруулах нөлөө үзүүлдэг учраас арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд мөнгөн усны найрлагатай байдгийг тусгажээ. 2016 онд Хоол хүнс, эмийн удирдлагын газраас мөнгөн ус нь арьс цайруулах бүтээгдэхүүнээс гадна үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнд мөн агуулагддаг болохыг мэдээлж байжээ. Мөн энэ төрлийн мөнгөн усны агууламжтай бүтээгдэхүүн нь ихэвчлэн Латин Америк, Ази, Африк, Ойрхи Дорнод руу хууль бусаар нийлүүлэгддэг байна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эмэгтэйн хүүгийн хэлснээр Мексикээс импортоор орж ирсэн тос нь  үнийн хувьд ойролцоо байсан бусад  тосноос үйлчилгээний хувьд сайн байсан учраас   өдөрт хоёр удаа түрхэж хэрэглэдэг байжээ. Мөнгөн уснаас хордсон эмэгтэй тосоо танилаасаа худалдаж авсан байна.

Эх сурвалж:Washingtonpost

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*