Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Иргэн та орон сууцны гаднах зогсоолд мөнгө төлөхгүй байх эрхтэй

Чойбалсан хотын орон сууцны 100 дугаар байрны хашаанд нэвтэрсэн иргэдээс зогсоолын төлбөр гэж 500 төгрөг авч байгаа тухай олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн бичжээ. Үүнтэй холбоотойгоор Хэрлэн сумын ИТХ төлөөлөгч Ч.ЭРДЭНЭБАТ дараахь тайлбарыг өгч байна.

Талын сувд ХХК Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгуудлагын бүрэн эрхэнд халдаж, мөн Газрын тухай хууль болон нийтийн эзэмшлийн зам талбайн талаарх холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж дур зоргоороо төлбөрт авто зогсоолын үйлчилгээ үзүүлж иргэдээс үндэслэлгүй хураамж авч байгаа нь хууль бус үйлдэл юм.

Хэрлэн сумын ИТХ-аас орон сууцны гаднах нийтийн эзэмшлийн зам талбайд авто зогсоолын зориулалтаар газар болон зөвшөөрөл олгоогүй болно.

Иймд Хэрлэн сумын Засаг дарга түүний тамгын газраас энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой, мөн иргэд энэ мэтчилэн үндэслэлгүй элдэв хураамжийг төлөхгүй байх эрхтэй.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Манайхан өөрсдөө мангуу ард түмэн минь хурдан гэгээрээч чамд нэг хүн вакцин хийнэ гээд ус арьсанд шахвал зөвшөөрөх үү г.м асуугаач ямхр үндэслэлээр 500төгрөг авч бгаа юм гээд тал талхны мөнгөө өгөөдөл

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*