Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манжуурт гурван улсын залуу бизнесмэнүүдийн форум болж байна

Монгол, Хятад, Оросын залуу бизнесмэнүүдийн анхдугаар форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод өнөөдөр эхэллээ. Форумд гурван орны 500 гаруй төлөөлөгч  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцахаар хүрэлцэн иржээ. Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй болон цахим худалдаа зэрэг чиглэлээр талууд харилцан ашигтай төслүүд боловсруулсан бөгөөд форумын үеэр тэдгээр төслүүдээ хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, шийдлүүдээ тодорхойлох юм.

Форумд Монголын талаас Дорнод, Орхон аймгийн төлөөлөгчид оролцож байгаа юм.

БНХАУ-ын Манжуур хот Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт хот, түшиц газар учраас форум зохион байгуулах газраар сонгосон гэж зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаа Манжуур хотод зохиож буй гурван улсын залуу бизнес эрхлэгчдийн форумыг цаашид жил бүр уламжлал болгон хийх бөгөөд дараагийн удаад ОХУ-ын Буриадад чуулахаар төлөвлөжээ.

Монгол, Орос, Хятадын залуу бизнесмэнүүдийн форум өнөөдөр эхэллээ

Монгол, Орос, Хятадын залуу бизнесмэнүүдийн форум өнөөдөр эхэллээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*