Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Газрын тосны 20-р талбай дахин нэг өрөмдлөг хийж нөөц илрүүлжээ

Матад суман дахь газрын тосны 20-р талбайд лиценз эзэмшигч Петро Матад компани дахин нэг өрөмдлөг хийж, нөөц илрүүллээ хэмээн мэдээлэв. Тус компанийн “Цэн Тогоруу I” цооногт 2950 метрийн гүнд хийсэн өрөмдлөгийн дүнд урьдчилсан тооцоололд хүрэх хэмжээний газрын тосны нөөц байгаа нь илэрсэн аж.

Тодруулбал, 77 метрийн интервалийг хамрах газрын тосны боломжит нөөц байгааг тогтоожээ. Үүнд 22 метрийн зузаантай нөөцийн гурван бүс багтаж байгаа юм байна.

Хэд хэдэн цооногооса газрын тос илрүүлсэн тул өрөмдлөгийн тоног, төхөөрөмжөө дараагийн цооног руу зөөх ажилд бэлтгэж байгаа гэнэ.

Петро Матад компани нь Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг бөгөөд өрөмдлөгийн ажлын дүн сайн гарсан тухай мэдээллийн дараа хувьцааных нь ханш 7.5 хувиар өссөн аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*