Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шашны ёслолыг түйвээсэн заан 18 хүнийг гэмтээжээ

Өнгөрсөн зун Баянхонгор аймагт болсон Даншиг наадмын нээлтийг нэгэн сарлаг түйвээсэн явдал болсон. Тэгвэл Бямба гаригт /2019.09.07/ Шри Ланкад үүнтэй төстэй явдал болж шашны ёслолд оролцож байсан заан гэнэт хилэгнэж цугласан олныг үймээжээ. Үүний улмаас 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Албаны хүмүүсийн хэлснээр сургуулилттай заан гэнэт ингэж догшин авир гаргасан нь тухайн үед  орооных үе нь таарсантай холбоотой гэнэ. Шашны ёслолыг зохион байгуулагчид энэ тал дээр анхаарах ёстой байсан ч үл тоомсорлон зааныг ёслолд оролцуулсан байна. Эр заанууд ороо нь орох үеэр гормоны өөрчлөлтийн улмаас хэт түрэмгий, догшин зан авиртай болдог ажээ.

Үүнээс гурван жилийн өмнө мөн л нэгэн шашны ёслолын үеэр хоёр заан хуран цугласан хүмүүсийн дундуур туйлж давхиснаас нэг хүн амиа алдаж, 10 гаруй хүн бэртэж гэмтэж байжээ. Шри Ланка улсад зэрлэг байгальд 7500 орчим заан байдаг бол тэжээвэр буюу сургуулилттай 200 орчим заан элдэв шашны ёслолд оролцож, хүмүүсийг басгахын тулд энэ мэтээр хүчээр хөдөлмөр эрхэлдэг байна.

Өнгөрсөн сард “Save Elephant Foundation” сан цахим сүлжээнд иймэрхүү шашны зан үйлд ашиглахын тулд тэжээдэг нэгэн зааны зургийг цахим сүлжээнд нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Яс арьс болтлоо турж эцсэн 70 настай Тикири зааны зургийг “Save Elephant Foundation” сангийн тэргүүн Лек Чейлерт анх цахим сүлжээнд нийтэлжээ.  Хатагтай Чэйлерт Шри Ланка улсын ерөнхий сайд руу захидал илгээж энэхүү тамлан зовоох үйлийг зогсоохыг шаардахыг уриалсан ба энэхүү уриалгад 70,000 гаруй хүн нэгдсэн юм. Шашны ёслолын үеэр заануудыг элдэв нөмрөг, гэрэл чимэглэлээр чимэглэчихдэг тул хүмүүс тэр бүх нөмрөгний цаана байгаа зааны бие ямар байдалтай байгааг анзаардаггүйг Чейлерт хэлж байв.Эх сурвалж: BBC

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*