Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

С.Мөнхбат: Монголоо бодсондоо Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг зөвшөөрлөө

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхэн энэ сарын 9-ны өдөр  “Нур-Султан-2019” тэмцээний эмэгтэй  53 кг-ийн жинд Монголоос тамирчин явуулахгүй байх хүсэлтийг МЧБХ-нд  ирүүлсэн байна. Уг өргөдлийн дагуу  Чөлөөт бөхийн холбооны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл  өчигдөр орой яаралтай хуралджээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос /МЧБХ/  өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ.


Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “ М.Пүрэвтунгалаг Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/  явах байсан ч эмчийн магадалгаагаар хасагдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар өчигдөр яаралтай хуралдсан учраас  зөвлөлийн зарим гишүүн ирж чадаагүй. Зөвлөл  нийт зургаан гишүүнтэйгээс дөрвөн  гишүүн биеэр ирж оролцсон.

Хурлаас   “2019 оны ДАШТ-ууд  бол Монгол Улсын хувьд  олимпийн наадамд оролцох эрх авах хариуцлагатай жил. 53 кг-ийн жин  олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг. Олимпийн наадмын эрх авахын тулд ДАШТ-д барилдах тус жинд Монгол Улсыг төлөөлүүлж  Э.Сумъяаг  барилдуулах нь зөв” гэсэн шийдвэр гарсан.

Харин М.Пүрэвтунгалагийн эрүүл мэндэд анхаарч,  эмчилгээнд шаардлагатай хөрөнгө санхүүг холбооны зүгээс гаргана” гэсэн юм.

“53 КГ-ИЙН ЖИНД ОЛИМПИЙН ЭРХИЙГ АВЧ  САЙН БАРИЛДААД ХҮРЭЭД ИРЭЭРЭЙ”

Энэ талаар М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбатаас тодруулахад  “Манай гэр бүл  Зөвлөлөөс гарсан дээрх шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байна. Үнэндээ бол монголчууд түрүүлсэн мориныхоо байр шагналыг хамгийн сүүлд ирсэн мориндоо өгдөггүй гэдэг үүднээс  Э.Сумъяаг ДАШТ-рүү явахгүй үлдэх байх гэж бодож байсан. Би охиноо ДАШТ руу явж чадахгүйг анхнаасаа мэдэж байсан.  Хэрэв миний охиныг явуулахгүй бол өөр хэнийг ч явуулахгүй гэж  Баянхонгороос гарахдаа бодож байсан. Би буруу бодож байсан байна. Тиймээс Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг хүлээж авсан.  Э.Сумъяа ДАШТ-д сайн барилдаж олимпийн эрх авч ирээрэй гэж ерөөе.   Би  Э.Сумъяаг бодсондоо биш   Монгол Улсаа бодоод охиноо үлдээлээ шүү” гэв.

Э.БУРАМ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*