Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халх голд очиж амьдрах иргэдийн тоо өснө гэж үзэж байна

Сүүлийн жилүүдэд сум орон нутгаас суурин газар руу нүүх нүүдлийн цуваа тасрахаа больсон. Энэ хэрээр сум орон нутагтаа амьдардаг залуус цөөрч сумын хөгжил уруудсан гэдгийг хаа хаанаа ярьдаг. Учир нь сум орон нутгийг хөгжүүлэх дорвитой бодлого үгүйн зэрэгцээ социализмын үед баригдсан хэдэн барилга байгууламжаас өөр анхаарал татах гойд зүйлгүй болсон. Хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх Спорт заалнаас эхлээд Номын сан, Соёлын төв гээд олон зүйлээр дутаж байсныг нуух аргагүй. Харин “Шинэ сум” төсөл нь залуусын анхаарлыг татсан, иргэдийн ая тухыг анхаарсан сайн төсөл болсныг Дорнод аймгийн Халхгол сумын жишгээс авч үзэж болно. Тус сумын иргэдтэй холбогдоход “Манай сумаас шилжсэн уугуул иргэд сумандаа ирж амьдрах нь зөв юм байна гэх болсон” гэдгийг өгүүллээ. Тэгэхээр аугаа түүхийг хадгалан орших Халхгол сумын тухай цухасхан боловч танилцуулах нь зүйд нийцнэ.  Дорнод аймгийн Халхгол сум нь 1689 онд Сэцэн хан аймгийн зүүн гарын Дунд хошуу хэмээн нэрлэгдэж байгуулагдсанаас хойш 319 жил болсон Монголын анхны хошуу сумын нэг. Монгол Улсын 323 сумаас хамгийн том газар нутагтай сум бол Халхгол бөгөөд 2809000 га нутаг дэвсгэртэй, сумын нэг иргэнд 914.4 га нутаг оногдож байгааг статистикт тэмдэглэжээ. Тус сум 600 шахам  хүүхэдтэй 11 жилийн, 275 хүүхэдтэй 9 жилийн сургууль, 125 хүүхэдтэй цэцэрлэг,  20 ортой сум дундын эмнэлэг, Ялалт музей, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө Шинэ сум төсөл хэрэгжсэнээр тус сумын ам өснө гэдгийг нутгийнхан хэлж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*