Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сталин Чойбалсанд Тэгснээс чи өөрийнхөө улс орныг яаж хадгалж үлдэхээ бод гэж хариулжээ

Сталин, Чойбалсан хоёрыг уулзах үед байлцсан Б.Ширэндэвийн гэрчлэн ярьснаар бол, гарын үсэг зурахаар бэлдсэн баримт бичигт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг одоогийн хил хязгаарынх нь хүрээнд үлдээнэ гэснийг үзээд Чойбалсан ихэд гутарсан ажээ. “Одоогийн байгаа хил хязгаарын хүрээнд … тэгвэл, Өвөр Монгол хамаарахгүй байх нь ээ?” гэж тэрээр Сталинаас урам муутайхан асуужээ.

Сталин ”Хятадууд хэзээ ч тийм юм хийхгүй. Тэгснээс чи өөрийнхөө улс орныг яаж хадгалж үлдэхээ бод гэж хариулжээ” Маршал тайвширч чадахгүй байв. Тэрээр энэ талаар эргэж ярих шалтаг хайж байлаа.

1949 оны намар Сталин Рица нуурын эрэгт амарч, Чойбалсан хажууханд нь Новый Афон дахь зусланд байжээ. Маршал гэргий, хүүгийнхээ хамт нуурын эрэгт байсан удирдагчийнд хоёр хоног зочилжээ. Тэнд нь мөн Берия, Микоян хоёр байв. Зоогийн ширээний ард Хятадын тухай яриа өрнөжээ. Тэр өдрүүдэд БНХАУ тунхаглаад байв. Сталин: “Далбаан дээр нь таван таван хушуу байх юм. Тэр нь ямар учиртай юм бол?” гэж асуусанд Чойбалсан“Бүгд найрамдах улсад нь багтсан таван үндэстэн” гэснээ ширээний эзэн рүү сүрхий харснаа: “Тэдний дотор бас монголчууд байгаа шүү” гэжээ. Маршалыг дагалдаж явсан Шарав хожим нь Б.Ширэндэвт ярьснаар бол Чойбалсан тэр өдөр хэд хэдэн удаа Өвөр Монголын талаар яриа өдөх гэсэн боловч Сталин яриаг өөр сэдэв рүү шилжүүлээд байжээ.

Маргааш нь Чойбалсан нөгөө л сэтгэлийг нь зовоосон зүйлийнхээ тухай ярих гэсэнд Сталин: “Чи наадахаа надтай биш Мао Зэдунтэй ярь” гэж хэлжээ.

Эх сурвалж: Леонид Шинкарев “Цэдэнбал, түүний цаг үе” 1 дүгээр дэвтэр 76 дахь тал.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*