Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж болох нь тогтоогджээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод 9 дүгээр сарын 2-ны өдрөөс хар ялааны дэгдэгт ихэссэн гэхдээ хар ялаа нь зөвхөн Чойбалсан хотод дэгдээгүй тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүсэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр байгаа юм. Холбогдох албаны хүмүүсийн ажиглалтын дүгнэлтэд нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж байна гэж үзжээ.

Энэ асуудлын талаар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэж тогтоогдсон байна. “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацан ажиллаж байна. Хор цацалт нь Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой байдаг учраас шөнийн цагаар хор цацах ажлыг явуулж байна.

Мөн Хэрлэн сумаас тус хорыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд тухайн байгууллагууд өөрийн эзэмшлийн 50м талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж цацах болно. Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарах учиртай. Тус ялаа нь нүүдэллэж байгаа учраас хор цацаад хурдан хугацаанд алга болохгүй энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Аймгийн ЗДТГ-ын ОНХА

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zochin гуай өгүүлрүүн:

    Хор цацаад арилахгүй юм бол цацаад төсвийн хэдэн төгрөг үрж яах юм бэ төсвөөс хор худалдаж авахад хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ ил тод мэдээлээч.яахаараа энэ гэрэл сэтгэмж кампани оролцож байдаг юм бэ хортон шавьж устгадаг хувийн кампаи тарааж болдоггүй юм уу

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*