Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан саналаа татлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн саналаа өнөөдөр буцаан татлаа. Энэ тухай албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

 

 

 

Ерөнхийлөгч төслөө татан авч буй тухай албан бичигт

 

УИХ улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуульзүйн зөрчил, маргаантай эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.

 

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдолтой зохицуулалт тусгагдсан гэж үзэн орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

 

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүд бүгд хасагдлаа. Иймд миний бие Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд оруулсан өөрийн санал, төслөө хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч буйгаа үүгээр мэдэгдэж байна.

 

Улсын Их Хурал Ардчилсан намын санал, шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна. Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой. Тодруулбал Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Миний бие Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа, хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ.

 

Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн даруй Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсье” гэжээ.

 

Б.Энэрэл

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*