Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Газрын тосны салбарын ажлын байр нээлттэй, ил тод зарлагддаг боллоо

Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Петрочайна Дачин тамсаг ХХК хооронд байгуулсан гурван талт хэлцлийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ажиллах хүчийг Дорнод аймгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан бүртгэлтэй ажил хайгч иргэдээс холбогдох хууль дүрэм, журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулна” гэж заасны дагуу Петрочайна ХХК инженер техникийн ажилчдаа аймгийн ХХҮГ-аар дамжуулан анх удаа сонгон шалгаруулан авч байна. Энэ удаа газрын тосны олборлолтын оператор, тос цуглуулах дамжуулах оператор, сантекник цахилгааны засварчин, үйлчилгээ аж ахуйн менежмент гэсэн чиглэлээр 18 ажлын байранд Дорнод аймгийн харьяалалтай, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй газрын тосны мэргэжилтэй иргэдийг шалгаруулан авч байгаа бөгөөд шалгаруулалтад аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй ажил идэвхтэй хайж буй иргэд оролцож байна. Дараагийн сонгон шалгаруулалтын зарыг 10 дугаар сард зохион байгуулах бөгөөд Политехникийн коллеж, МСҮТ-ийн төгсөгчдөөс ажлын байранд авах юм, цаашид сонгон шалгаруулалт нээлттэй ил тод явагдах юм.

Dornod.Today

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*