Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Найнги ХХК-д учруулсан 100 сая төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлэхээр болжээ

Дорнод аймгийн Адуунчулууны нүүрсний орд газарт лиценз эзэмшигч компаниудын маргаантай асуудлаар МХГ-аас акт үйлдэж, Найнги ХХК-ийн нүүрсний уурхайг лацдаж хаасан билээ. Тэгвэл уг асуудлаар Найнги ХХК-иас гомдол гаргасаны дагуу шүүхээс МХГ-ын шийдвэр хууль бус байсныг тогтоон хариуцлага тооцохоор болжээ. Энэ талаар тус компанийн ажилтан Д.Ганбаяр олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.

Тѳрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогоо нэхэмжилж Мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар боллоо. Ѳнгѳрѳгч 12-р сард манай Найнги компаний нүүрсний уурхайг Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн актаар лацдаж хаасан. Миний бие энэ шийдвэрт гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээс хууль бус акт байсныг тогтоосон. Улмаар Иргэний шүүхэд хандан МХ-ын газрыг хариуцагчаар татаж дээрх хаасан хугацаанд олох ёстой байсан орлогоо нэхэмжилж 100.000.000 тѳгрѳг /зуун сая/ гаргуулж авахаар болж шүүхээс шийдвэр гарлаа.

https://www.facebook.com/ganbayardd

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Үхсэн хөдөлмөр хамгааллын талаар юу ч байхгүй осол гарах магадлал өндөр ийм уурхай хаана ч байхгүй шүү дээрээс нь Адуун чулуунаас хамаг нүүрсийг нь авч хэцүү байдалд оруулчихдаа уурхай гэхээсээ ичээсээ. Тэр Ганбаяр одоо болиосой олон аав ээжийн хүүгээр тоглосон доо чи шангаа хүртэнэ дээ чи

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*