Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Компьютерт томографийн аппарат ажиллаж эхэллээ

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв компьютерт томографийн аппараттай боллоо.

Япон улсад үйлдвэрлэгдсэн Тошиба брэндийн 16 зүслэгтэй энэхүү аппаратыг Монгол Улс-Япон Улсын ЭМЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй Хавдар бууруулах төслийн шугамаар хөнгөлөлттэй үнээр оруулж иржээ.

Тус КТГ аппарат нь өдөрт 20 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, хамгийн бага буюу 0,5 мм зүслэг хийдгээрээ давуу талтай байна. Мөн зүрхнээс бусад бүтэн биеийн бүх зураг авалтыг ангиографитай хослуулан хийх боломжтой аж.

Аппаратыг худалдан авах, импортлон оруулж ирэх, суурилуулах зардлыг Эрүүд мэндийн сайдын төсвийн багц болон Дорнод аймгийн төсвөөр тус тус шийдвэрлэж, өнгөрсөн оны намар Японоос далайн тээврээр Тианжин боомт хүртэл, энэ хавар Тианжинаас Монгол хүртэл галт тэргээр тээвэрлэн авчирсан байна. Суурилуулалт, угсралтыг “Гал инженеринг” ХХК гүйцэтгэж, өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж буй юм.

КТГ аппаратад орох үнэ төлбөр нь үйлчилгээнээс хамаарч 120-200 мянга орчим төгрөг бөгөөд иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглан 165000 төгрөг хөнгөлүүлж орох боломжтой. Шинэ КТГ аппаратны нээлтийг тохиолдуулан аппаратад орох нэн шаардлагатай 15 иргэнд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг олголоо.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Өвчтөн Д гуай өгүүлрүүн:

    Аймаг маань оношлуурын шинэ тоног төхөөрөмжтэй болж байгаа нь бахархууштай бна.Гэвч ажиллахгүй бгаа тоног төхөөрөмжөө даруй засаж ажиллуулах тал дээр даруй арга хэмжээ авмаар бна.Тухайлбал уян дурангийн апраттаа янзлуулбал заавал хот ормооргүй бна шүү.Бүдүүн гэдэс дурандуулахаар асуухад апратт эвдэрхий 10 сараас наашгүй гэсэн хариу өгч бна.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*