Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголын ойн хүлээн авалтын хүнсэнд хяналт шалгалт хийжээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хүлээн авалт, баярын арга хэмжээнүүдийн үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Тухайлбал, Халх голын дайнд оролцсон ахмад дайчид, тэдний үр хүүхэд, Дорнод аймгаас төрөн гарсан алдартнууд, ОХУ-аас оролцож буй зочид төлөөлөгчид зэрэг 300 гаруй хүн оролцсон баярын хүлээн авалтын арга хэмжээний үеэр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ, халдваргүйтгэл, орчны нөхцөл байдалд хяналт тавьж, бүтээгдэхүүнээс дээж авч, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Мөн баярын арга хэмжээнд дотоодын жуулчид ихээр ирж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах, хоол, хүнснээс гаралтай хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zochin гуай өгүүлрүүн:

    Тэгээд шинжилгээны хариу гарсан уу идэж хэрэглэхээс нь өмнө шалгаа юу би идээ үгүй МХГазар хоол унд хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийдэг юм уу

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*