Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Томуугийн вакцинаа хийлгээрэй

Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн үе эхэлж байгаатай уялдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Зургаан сараас дээш бүх насныхан эмчид үзүүлэн, ямар нэгэн эсрэг заалтгүй бол төлбөрөө төлөөд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэдэг, Солонгосын GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийгдэх бөгөөд нэг хүн тун вакцины үнийг 25000 төгрөгөөр тогтоосон байна.

Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил.

Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцины найрлагыг 2-3 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутаг бүрд томуугийн вирүсийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг бөгөөд зөвлөмжийн дагуу вакцины компаниуд үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*