Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Томографийн аппаратыг ирэх даваа гарагт ашиглалтад оруулна

Дорнод аймгийн БОЭТ-ийн Компьютерт томографийн аппарат эвдэрч, бүрэн зогсолт хийснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн гурван жилийн турш оношилгооны аппаратгүйн улмаас олон зуун иргэд Улаанбаатар хот руу явж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирол, чирэгдэл амссан.

Тэгвэл энэхүү түвэгтэй асуудал орон нутгийн төсөв, ЭМЯ, УИХ-ын гишүүний дэмжлэгтэйгээр шийдэгдэж, Дорнод аймаг Компьютерт томографийн аппараттай болоод байна.

Одоогоор мэргэжлийн инженерүүд угсралт, суурилуулалт хийж байгаа бөгөөд ирэх даваа гараг буюу 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн БОЭТ шинэхэн томограф аппаратаар иргэдэд үйлчлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zochin гуай өгүүлрүүн:

    Sain bnshde ih bayrlalaa

  2. Zochin гуай өгүүлрүүн:

    Hangin Gil ni affarataa unshij chadaagu sain mergejilten bh heregteidee

  3. Enkhee гуай өгүүлрүүн:

    Imrai deer yum da yum hogjood bna

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*