Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Л Мөнхбаясгалан: Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй байхад тэд үрэгдсэн

-Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй байхад тэд үрэгдсэн!!!

Юу юу гэнэ вэ… “Халх голын дайнд Монгол улс ямар ч ашиггүй үлдсэн”, “Оросууд манай улсад ирж байлдааны онгоцоор тэнгэрт минь нислээ”, “Халх голын дайн дайн биш зүгээр нэг муу хилийн мөргөлдөөн байсан юм” ,”Оросод хөл алдаж байна” хэмээн амных нь салиа ч арилаагүй банди нар сошиал сүлжээнд цамнаж байхыг харлаа. Бас хэзээ мөдгүй хадан гэртээ очих шахсан монгол эсэх нь эргэлзээтэй өвгөчүүл шүлсээ үсчүүлэхийг үзлээ. Дуугүй суух гэж хичээлээ, харин тэвчсэнгүй үгээ хэлж байна. Халх голын дайн Монголд ашиггүй гэдэг үг…. Юун ашиг вэ. Хэрэв бид 1939 онд ялагдсан бол өнөөдөр тэд сошиал сүлжээнд агсан тавих нь байтугай төрүүлж өсгөсөн аав ээж нь ч амьд явах нь эргэлзээтэй байв. Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөнөөс үнэтэй “ашиг” байдаг юм бол тэр тухай хэлээд өг. Орос Монголын талаас нийтдээ 26 мянган цэрэг амиа өргөж Монгол улсын дархан хилээр орж ирсэн милитарист Японы цэргүүдийг бут ниргэж буулгаж авсан нь тэгээд дайн биш гэж үү. Тэр үед буугаад өгчихсөн нь зөв байж уу. Хүний халуун амь бүлээн цус урссан түүхийн баримтыг гуйвуулах гэж эр цэргийнхээ эх орноо, эрх чөлөөгөө, тусгаар тогтнолоо авч үлдсэн баатарлаг түүхийг нулимаж суугаа орчин цагийн трико өмсөж, бохь зажилсан туяхан цагаан банди нар Ерэн баатарын хөшөөнд сөгдөж мөргөж өршөөл гуйхад ч багадана. Буруу зөнөж бусдын захиалгаар насаараа тархи угаасан нанхиад өвөө нарын тэртээ тэргүй сийрэгжсэн ясыг Халхын голын дайнд амь үрэгдсэн баатруудын өмнөөс хэмхчиж хаямаар санагдана. Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй байхад аавын сайхан хүүхдүүд цусаа урсгаж, ясаа ивэн байж өнөөдрийн эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд өвлүүлсэн юм шүү. Хүний нутгийн төлөө хөрс шороонд нь мөнх нойрссон орос цэргүүдийн ар гэрээс ичээч та нар. Хэний хүчээр өнөөдөр “хуцах” эрх чөлөөтэй, “улих” газар нутагтай яваагаа сана. Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй явахад чинь алтан амиа өргөсөн баатруудын мөнхийн сүнснээс уучлал гуй !!!

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Unen shu de Munhbaysgalan duud talarhal ilerhiilie

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ авгайн тvvx мэднэ гэж юу байхав

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Халхголын байлдаанд орос, монгол эрс амь хайргүй баатарлагаар тулалдсан, бидний тусгаар тогтнолд чухал ач холбогдолтой нь үнэн.
    Бас оросууд монголын төлөө тулалдаагүй, монголын газар нутаг дээр орос эх орныхоо төлөө тулалдсан, энэ байлдаанд хэн нь ч ялаагүй бөгөөд харин ЗХУ геополитикийн хувьд хамгийн их хожилыг өөртөө олж авсан нь маргаангүй үнэн.
    Тэгэхээр хэт нэг талын мэдээллийг чин үнэн гэж үзэх нь учир дутагдалтай. Г.Жуков жанжны өөрийнх нь “Дурдатгал, бодол” гэж номон дээр “япон цэргүүд ялагдлаас үхлийг илүүд үздэг аймшигтай зоригтой байсан нь бидэнд их хохирол авчирсан” гэж бас бичсэн байдаг.

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Мөнхбаясгаланд баярлалаа. одоогийн энэ хоосон үзэлтэнгүүдэд буу бариулаад дайсны өөдөөс алхуулвал сая ухаа орох байх даа. чацга алдах нөхдүүд байгаа

  5. Zochin гуай өгүүлрүүн:

    Tvvhee sain sudlaj bichmeer ym daa sain l setgvvlch gej boddiin tegsen iimhen ym bicheed bhiin hvnees ym asuuh surwaljlagch taldaa l gehees tvvhen ene barimtiig muu l bichij bna daa

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Яг үнэн үг шүү
    Монхбаягаланд баярлалха

  7. Архив гуай өгүүлрүүн:

    Оо тиймүү 26000 юмуу хаанахын баримт вэ
    Харин орос монголын талаас биш шүү. Албан мэдээ монголын тал 247 цэрэг, япон 25000 гэдэгорос тэгвэл 26000 юм бнлдаа.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*