Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймагт 25 мянга гаруй хүүхэд багачууд суралцана

Есдүгээр сарын нэгэн болоход гурав хоног үлдлээ. 2019-2020 оны хичээлийн шинэ жилд Дорнод аймгийн хэмжээнд  хувийн хэвшлийн 2 сургууль, төрийн өмчийн 2 цэцэрлэг шинээр байгуулагдан үүд хаалгаа нээж байна. Ерөнхий боловсролын 28 сургуульд 17531 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 38 цэцэрлэгт 7300 гаруй хүүхэд сурч, хүмүүжих юм. Эдгээр боловсролын байгууллагуудад 1100 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллана.

Арын төв замын засвар шинэчлэлтэй холбогдуулан зам дагуух сургууль, цэцэрлэгийн хүүхэд, эцэг эхчүүдийг аюулгүй, чөлөөтэй зорчуулах үүднээс зохих арга хэмжээ авч байна гэж БСУГ-аас мэдээллээ. Тухайлбал, сургууль орчны бүсэд явган хүний гарц гаргах, эдгээрт нэмэлт тэмдэг тэмдэглэгээ хийж байрлуулах, автомашины түр зогсоол гаргах зэрэг ажлуудыг БСУГ, ЗЦГ, замын ажил гүйцэтгэгч Арц суварга ХХК-иуд хийж эхлээд байгаа юм.

Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 1-5-р ангид Монгол ёс хүмүүжил, 6-12-р ангийн сурагчдад Иргэний ёс зүйн хичээл орохоор болсон байна. Сурах бичгийн хувьд 1-5-р ангийн сурагчдад улсаас үнэ төлбөргүй, 6-аас дээш ангийн сурагчдад түрээсээр олгох юм байна.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*