Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нутгийн цаг агаар: Ирэх есдүгээр сард

Дорнод аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв мэдээлж байна.

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 6-13 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна (1 дүгээр зураг).

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь бүх нутгаар олон жилийн дунджаас бага байна (2 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн сүүлч үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 14-16м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*