Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинэ зууны анхны монументаль зураг Дорнодод

Халхын голын дайны сэдэвт шинэ зууны анхны монументаль зургийн /түүхэн дурсгалт зураг/ цогцолборыг Чойбалсан хотод бүтээн босголоо. Чойбалсан хотын “Монгол дайчдын хөшөө”-ний эсрэг талын индэрт шигтгэмэл зургийн цогцолборыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын санаачилга дэмжлэгээр Халхын голын 80 жилийн ойг зохион байгуулах хороо хамтран бүтээжээ.

Уг бүтээлийг зураач Д.Будбаярын загвараар “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн уран бүтээлчид хийжээ. Цуврал бүтээлийн эхний хэсэгт 1939 оны дайны байдлыг дүрсэлсэн байна. Тэнгэрт хэдэн зуун онгоцнууд тулалдаж, газарт орос-монгол цэрэг эрс эх орны газар шороог халуун амиараа хамгаалж, цэл залуу насаа өгсөн тэр л халуун өдрүүдийн шийдвэрлэх тулалдааны өрнөлийг харуулжээ. Харин дараагийн хэсэгт ялалтын дараа цэрэг эрс саарал шинелиэ тайлж, эх орны бүтээн байгуулалтад шамдан орсон үйл явдлыг дүрсэлсэн байна.

Сонирхуулахад, анх 1971 онд Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг босгож дотор талын дугараг ханан дээр Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан өнгөт чулуун шигтгэмэл зураг бүтээж байжээ. Мөн 1989 онд Чойбалсан хотод Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгож, хөшөөний ард талд нь нум хэлбэртэй ханан дээр дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан шилэн шигтгэмэл понарам зургийн цогцолбор бүтээсэн байдаг. Харин 80 жилийн дараа энэ дэлгэмэл понарам зургийн цогцолборын эсрэг талд түүхэн ялалтыг хүндэтгэн мөнхөлсөн агуулгатай шинэ шигтгэмэл зургийн цогцолборыг ийн босгоод байна.

Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*