Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ялалтын баярыг 1.4 тэрбумаар тэмдэглэж байна

Монгол дайчдын хөшөөний өмнөх талбайд  хоёр улсын дайчин цэргийн ёслолын жагсаал болов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламсүрэн “Халх голын 80 жилийн ойн хүрээнд Халх гол суманд есдүгээр сарын 3-нд арга хэмжээ үргэлжилнэ. Халх гол жишиг сум албан ёсоор нээлтээ хийнэ. Түүхт 80 жилийн ойдоо хоёр улсын Батлан хамгаалах хүчин, нийт ард иргэд маш идэвхтэй оролцож байна. 1939 онд 130 мянга гаруй цэрэг, 800 гаруй онгоц, 1000 гаруй танкийг хуягт машин оролцсон дайнд үрэгдсэн, шархадсан цэрэг нийлээд 80 гаруй мянгаар тоологддог. Ийм их үнэ цэн, амь насаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа олж авсан түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Засгийн газрын 2018 оны тогтоолоор нэг тэрбум 400 сая төгрөг төсөвлөсөн” гэлээ.

Цэргийн ёлолын жагсаалын дараа Халх голын дайны оролцсон дайчин баатруудын гэгээн дүрийг мөнхөлсөн жаазтай зураг, цэцэг барьсан жагсаал үргэлжиллээ. Жагсаалд дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцсон бол Монгол, Оросын эх оронч өсвөрийн дайчид цэрэг хувцас өмсөн хүндэтгэлийн жагсаалд оролцов. Энэхүү арга хэмжээ Монгол, Оросын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолтоор өндөрлөлөө.

Баярын жагсаалд хүрэлцэн ирсэн ахмад дайчин Ч.Дүдлээнамжил “Халх голын домогт отрядад Архангай аймгаас хорин гуравхан насандаа томилогдон ирж насаараа улсынхаа торгон хилийг манасан онц хилчин хүн. Бүхий л амьдралаа зориулсан Халхын гол миний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Хойч үе маань эх оронч болон өсч хүмүүжиж байгааг харах сайхан байна ” гэв.

Дашрамд дуулгахад Монгол дайчдын дайчдын хөшөөг Халх голын ялалтын 50 жилийн ойгоор Барилгын цэргийн 030 дугаар ангийн хамт олон бүтээн босгожээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*