Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинэ цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэж байна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2018-2019 онд тойрогтоо хэрэгжүүлсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг болох 17, 18-р цэцэрлэгүүд 9-р сарын 1-нд нээгдэх гэж байна. Одоогоор Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдсан байна. Төрийн албаны зөвлөлөөс 9-р сарын 9-нд цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулснаар үйл ажиллагаа нь жигдрэх юм.

Дээрх шинэ цэцэрлэгүүд буюу Хэрлэн сумын 6-р баг, 96-ын суурин дээрх 150 хүүхдийн багтаамжтай 17-р цэцэрлэгийн бүртгэл 14-р цэцэрлэг дээр, Хэрлэн 1-р баг, Залуус хорооллын баруун талд баригдсан 120 хүүхдийн багтаамжтай 18-р цэцэрлэгийн бүртгэл 3-р цэцэрлэг дээр тус тус явагдаж байна. Цэцэрлэгүүд 9-р сарын 1-нийг хүртэл хүүхдээ бүртгэж авна. Мөн эдгээр цэцэрлэгүүдийн хүний нөөцийн бүртгэл явагдаж байгаа юм.

17-р цэцэрлэгийн хамран сургах тойрог:

  • Ивээл хороолол
  • 88-р байр
  • 89-р байр
  • 94-р байр
  • 59-р байр
  • 70-р байр
  • ЗМК хувийн байр
  • Хишиг хотхон

18-р цэцэрлэгийн хамран сургах тойрог:

  • Залуус хороолол
  • Улаан худаг

 

 

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*