Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өнөөдөр болох Сэлэнгэ 2019 хээрийн сургуулилтыг хэрхэн үзэх вэ

Монгол улс, ОХУ-ын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Дорнод аймгийн Чойбалсан хот Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд 10 цаг 00 минутад эхэлж байна.

Тус байлдааны буудлагатай хээрийн сургуулилт иргэд нээлттэй бөгөөд та бүхэнд сургуулилтын талбайд очих замын маршрутыг танилцуулья.

Өглөө 9 цаг 30 минутад Зүүн цементэн гүүрний хөдөлгөөнийг хаах бөгөөд 09:30 минутаас хойш цааш хөдөлгөөн хийх ямарч боломжгүй болох юм.

Иймээс иргэд та бүхэн цаг хугацаагаа урьдчилан төлөвлөж маргааш болох хээрийн сургуулилтын үйл ажиллагааг үзэж сонирхохыг урьж байна.

Сургуулилтын талбайруу автомашинаар зорчихдоо 5 дугаар багт байрлах танктай хөшөөнөөс зүүн тийш маршрутын дагуу хойд замаа барьж хөдөлгөөнд оролцоно.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*