Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн голын үерийн түвшин 18 см-ээр давлаа

2019 оны 8 дугаар сарын 26- ны байдлаар Хэрлэн голын усны түвшин 196 см буюу олон жилийн дундаж түвшинг 62 см-ээр, үерийн түвшинг 18 см-ээр давж үерлээд байгаа ба цаг уурын хэмжилтийн цэгт усны гүн 2.96 метрт хүрээд байна.Халх голын усны түвшин 258 см буюу олон жилийн дундаж түвшинг 44 см-ээр даван үерийн түвшинд дөхөж ирээд байна. Иймд тус голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны шинжилгээний төв

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*