Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн голын зүүн цементэн гүүрний их засвар хийгдэж дууслаа

1939 онд цэрэг, дайны зориулалтаар баригдсан Хэрлэн голын Ялалт гүүрэнд томоохон засвар хийгдэж байгаагүйн улмаас сүүлийн жилүүдэд цөмрөлт үүсч, хагарсан хэсгүүд нь хурдацтай тэлж байсан тул тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болон нэг талын хөдөлгөөнийг хаасаар 2019 онтой золгосон билээ.

264 м урт энэхүү гүүрийг сэргээн засварлах ажлын зардал 700 сая төгрөгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2019 оны улсын төсөвт тусган хуульчлагдсанаар их засвар энэ оны 6-р сард эхэлсэн юм.

Чойбалсан хотоос Халхголын хязгаарыг зорих ард иргэдийн амь амьжиргаа, аялал жуулчлал, уул уурхай, хүнд үйлдвэрийн ачаа тээвэр гээд зүүн бүс нутгийн стратегийн чухал ач холбогдолтой Ялалтын гүүрний их засварын гүйцэтгэгчээр Ц.Шинэзориг захиралтай орон нутгийн “ЗМЗ” компани ажиллаж, 2 сарын хугацаанд засч шинэчлэн ашиглалтад оруулж байна. Засвар шинэчлэлд нийт 30 гаруй хүн ажиллажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Улаанбаатар гуай өгүүлрүүн:

    Сайхан мэдээ байна. Улам их хөгжлийг.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*