Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын багш нар 9-р сарын 1-нээс өмнө сүрьеэгийн шинжилгээ өгнө

Нийгмийн халдварт өвчин тархах эрсдэлтэй газруудын нэг нь сургууль, цэцэрлэг юм. Өнгөрөгч хичээлийн жилд нийслэлийн 15-р сургуулийн нэгэн багш сүрьеэгээр өвчилсөний улмаас олон зуун хүүхдэд халдвар тараасан байж болзошгүй нөхцөл байдал үүсч, улмаар сургуулийн хаалга барихад хүрч байсан билээ.

Тэгвэл Дорнод аймгийн боловсролын салбарынхан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө амжиж, сүрьеэгийн эрт илрүүлэг, шинжилгээ өгөхөөр болжээ.

Аймаг даяар хэрэгжүүлж буй “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” аяны хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилтнууд хуваарийн дагуу сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдаж эхэллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй энэхүү үзлэг 2019 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Сүрьеэ яахав ээ Тэмбүүний шинжилгээ аваарай тэмбүү элбэг байгаа шүү

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*