Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Найман настай хүү 140 км цагийн хурдтай явж байгаад баригджээ

Германд найман настай хүү гэр бүлийнхээ автомат хөдөлгүүртэй машиныг нууцаар аваад 140 км цагийн хурдтай явж байгаад баригджээ.

Цагдаа нар өчигдөр Дортмунд хот руу чиглэн A44 авто зам дээр явж байсан хүүг саатуулсан байна. Тэрээр аваарын дохиогоо асааж, машиныхаа ард гурвалжин анхааруулсан тэмдэг тавиад 140 км цагийн хурдтай явж байжээ.

Хүү цагдаа нарт “Би зүгээр л жаахан машин барихыг хүссэн” гэж нулимс мэлмэрүүлэн ярьсан байна. Аз болоход, хүн гэмтээгүй бөгөөд хэн нэгний эд хөрөнгөд хохирол учраагүй гэнэ.

Найман настай хүү Германы баруун хэсгийн Зост хотод байрлах гэрээсээ аав, ээжийнхээ “VW Golf” маркийн машиныг хулгайлаад явжээ. Хүүгийн ээж орон нутгийн цагаар 00:25-д цагдаагийн газарт дуудлага өгсөн бол түүнийг 01:15-ийн үед олсон байна.

Хүү тойрог уралдааны зам дээр уралддаг жижиг машин барьж тоглох сонирхолтой ажээ.

Эх сурвалж: BBC

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*