Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” номыг хэвлэн гаргажээ

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн оноос “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” аяныг зохион байгуулсан. Аяны багийнхан дайнд оролцож явсан ахмад дайчдыг алдаршуулах, номонд мөнхлөн үлдээх зорилгоор “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” ном хэвлүүлэн гаргажээ.

Ном хоёр бүлэгтэй төдийгүй эхний бүлэгт дайнд оролцож явсан 118 хүний намтар, дурсамжийг эмхэтгэн оруулсан байна. “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” ном аль хэдийн хэвлэгдсэн ч дайнд оролцож явсан дайчдын ар гэр, ахан дүүсээс түүхэн материалууд одоог хүртэл олноор ирж байгаа тул аяны багийнхан дараагийн боть хэвлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Дээрх аяны багийнхан Халхголын дайны ялалтын үнэ цэн, түүхэн ач холбогдлыг аймаг, орон нутаг төдийгүй улс орон даяар танилцуулж, хойч үедээ өвлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж нийтдээ 6500 км-ийг туулж 13 мянган хүнд хүрч ажиллажээ. Тус аяныг Халхгол  сумын “Ялалт” музейн захирал Ч.Мягмарсүрэн санаачилсан юм.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Энэрэл гуай өгүүлрүүн:

    Их сайхан ном болсон байна. Номонд өндөр өвөөгийн маань намтар тэмдэглэгдэжээ. Үр хойч нь болсон бид өвөг дээдсийнхаа хийсэн гавьяаг үл мартан үр хочдоо хүүрнэн тэд маань ч үүр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт өв болсон гэж хэлмээр байна.
    Ном маань худалдаанд гараагүй гэж дууллаа. Цаашдаа хэвлэгдэнэ гэж итгэж байна.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*