Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөшөө дурсгалуудыг сэргээн засварлаж байна

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан дайны ялалтад зориулан босгосон Чойбалсан хот дахь дөрвөн хөшөө, Халхгол сум дахь зургаан хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байна.

Чойбалсан хотод буй түүхэн дурсгалт Бөмбөгдөлтийн хөшөө, Найрамдал парк дахь Хуягт хөшөөг сэргээн засварлах ажлыг Хэрлэн сумын ЗДТГ-ын дэмжлэгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Базаргүр захиралтай “ДОЦ” ХХК гүйцэтгэж байгаа бол ОХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр Оросын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэн босгосон Бунхан толгой хөшөөг засварлаж байна.

Засварын ажлыг Оросын холбооны Улсын “Шидэт орос байшин” компани гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Харин Монгол дайчдын хөшөөг сэргээн засварлах ажлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Гэрэлбаатар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

Хөшөөг Барилгын цэргийн 030 дугаар анги Халхын голын ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээн байгуулсан бөгөөд П.Гэрэлбаатар тэргүүлэгчийн аав Пүрэвгэрэл уг хөшөөг барихад оролцож байсан түүхтэй аж.

Монцамэ Дорнод
Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*