Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цэргийн сургуулилтад оролцох нисдэг тэргүүд Дорнодод ирлээ

Орос, Монголын хамтарсан 12 дахь удаагийн “Сэлэнгэ-2019” цэргийн сургуулилт наймдугаар сарын 15-ны өдөр Мөнх хэт полигонд эхлэсэн юм. Энэ сургуулилтанд Буриад Хиагт хотын мотобуудлагын нэгтгэлийн 1000 орчим цэргийн алба хаагч хаагч оролцож байгаа юм байна.

“Сэлэнгэ-2019” сургуулилтад хуурай замын нэгтгэлээс гадна нисэх хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа талаар Оросын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.

Хэвлэлийн албаны мэдээлснээр, Ми-24 болон Ми-8АМШТ нисдэг тэргээр Оросын нсиэх хүчний бүлэг Өвөр Байгалийн армийн нисэх хүчний агаарын баазаас хөөрч, Монголын Зэвсэгт хүчний “Дорнод” буудал дээр газардсан бөгөөд сургуулилт дуусах хүртэл тэндээ байрлах юм байна.

Монголын тал зэр зэвсэг хадгалах агуулах, агаарын техникийн талбай, хамгаалалт, ерөнхий зориулалтын нислэг үйлдэх газрын тоног төхөөрөмжийг хангах гэнэ.

Ми-24 нисдэг тэргүүд С-8 удирдлагагүй пуужин ашиглан сургалтын идэвхитэй үед галаар дэмжих бол Ми-8АМТШ нисдэг тэргүүд нь сургуулилтын үеэр “шархадсан” хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, “эмнэлгийн тусламж үзүүлэх аюулгүй бүс рүү хүргэх” юм байна.

Сургуулилтын идэвхитэй үед оролцохоос өмнө нисэх бүлгийнхэн хамтарсан бэлтгэлийн үеэр байлдааны буудлага хийх гэнэ.

Сургуулилтын үеэр хил орчмын хүн ам суурьшсан газруудыг хамгаалах үед бүслэлт хийн хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах ажиллагаа хийх аж.

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2019” сургуулилт энэ сарын 27-нд дуусах юм.

Baikal Daily

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*