Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

У.Хүрэлсүх: Мах гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцна шүү

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв. Хуралдааныг Улсын онцгой байдлын комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин даргаллаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах үнэ дээр онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэлээ.

Өнгөрсөн жилээс эхлэн махны үнэ хэд дахин нэмэгдсэн. Иймээс Засгийн газрын тэргүүний зүгээс салбарын сайдад эртнээс махны үнэд зохицуулалт хийхийг даалгалаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*