Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодчууд энэ жилийн Үндэсний цомоос медаль хүртсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний Цом 2019” хөл бөмбөгийн тэмцээн энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болсон. Уг тэмцээнд Орхон аймгийн баг тэргүүлж, Дарханы баг удаалсан байна.

“Үндэсний цом” тэмцээний хошой аварга Дорнод аймгийн шигшээ багийн тамирчид шилдэг 8 багаас дээд шатны 4-т үлдсэн. Ингээд хүрэл медалийн төлөө Увс аймгийн багтай учраа тааран тоглосон ч 0:1-ээр ялагдсан байна. Тоглолтын 85 дахь минутад Увс аймгийн 9 дугаартай хагас хамгаалагч Т.Төртогтох гоол оруулсан аж. “Үндэсний цом 2019” тэмцээний дээд шатны “А” хэсэгт Дорнод, Увс аймгийн багууд адилхан 2:0-ийн хожилтой байжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*