Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Их сургуулиуд төлбөрөө нэмжээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө ёс юм шиг нэмдэг. Эл шалтгаанаа ихэвчлэн инфляцтай холбон тайлбарладаг билээ. 2019-2020 оны хичээлийн жилд ч их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн байна. Улсын хэмжээний таван том сургуулийн сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдсөнийг тодрууллаа. МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тун удахгүй хуралдаж, нэг кредит цагийн төлбөрийг хэдэн төгрөгөөр нэмэхийг шийдэх гэнэ. Тус сургуулийн нэг кредитийн үнэлгээ мэргэжлийн хичээлүүдээсээ хамаарч 98 600, 111 000, 120 000 төгрөг байна. МУИС кредит цагийн үнэлгээгээ жил бүр дунджаар 10-15 хувиар нэмдэг аж.

МУБИС суурь, мэргэжлийн хичээлүүдийнхээ нэг кредитийг 6-8 мянган төгрөгөөр нэмсэн байв. Харин ХААИС-д элсэгчид сургалтын төлбөрөө энэ сарын 19-26-нд төлнө. Тус сургуулийнхан “Сургалтын төлбөрийг 100-200 мянган төгрөгөөр нэмэх байх” гэсэн бол АШУҮИС-д шинээр элсэгчдийн төлбөр дунджаар 3 811 500 төгрөг байна. Тэднийх сургалтын төлбөрөө 100 гаруй мянган төгрөгөөр нэмснээ хэлсэн юм. Тэгвэл ШУТИС-ийн нэгдүгээр дамжааныхан энэ хичээлийн жилд 30 кредит үзнэ гэвэл сургалтын төлбөрт 2.5 сая төгрөг төлөх юм байна. Дээрх сургуулийн удирдлага нэг кредитийн үнэлгээгээ дунджаар 6-10 мянган төгрөгөөр нэмснийг оюутнууд нь хэллээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*