Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодоос 409 азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирлоор 10 саяын азтан хоёр, 5 саяын азтан 23, 1 сая төгрөгийн азтан 254 тодорлоо.

Энэ удаагийн сугалааны тохиролд Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн долоодугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацааны баримтуудыг хамруулсан. Долоодугаар сард нийт 25838433 баримт бүртгүүлжээ.

Ингээд үндсэн тохирлоор

30 мянган төгрөгийн 23241    100 мянган төгрөгийн 2304    1 сая төгрөгийн 254    5 сая төгрөгийн 23    10 сая төгрөгийн 2 азтан тодорсон.

Үндсэн тохирлоор 50 сая төгрөгийн, супер тохирлын 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Нийт азтануудын 21152 нь Улаанбаатар хотоос тодорсон бол үүний араас Орхон аймгаас 582, Дорнод аймгаас 409 азтан тодорчээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*